Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гомбо хэмээх нэгэн хүн амьдардаг байжээ. Түүний багш нь нэгэн түвд лам байж гэнэ. Гэтэл Гомбо гуай гэнэт нас нөгчжээ. Ар гэрийнхэн нь багшид нь ирж ном уншихыг гуйв. Тэр түвд лам талийгаачийн шарил байгаа гэрт ороод толгой талд нь сууж, гэр орныхны хүмүүст сайхан цай чана гэжээ. Тэгээд лам ном уншаад эхлэв гэнэ.
Цай болонгуут нөгөө лам талийгаачийн аяганд цай хийлгээд дэргэд нь тавьжээ. Бусад хүмүүсийг цайгаа ууцгаа гэжээ. Тэгж байснаа “Гомбо оо, хүү минь босож цайгаа уу” гэж байна гэнэ. Тэгтэл нөгөө талийгаач болсон хүн маань эрүүл саруул болж босож ирээд аягатай цайг уужээ. Ингээд тэр хүн амилж гэрийнхэн нь их баярлажээ. Лам ч гэртээ харьсан байна. Сүүлд тэр Гомбо гэгч “Надад бүх зүйл зүүдлэж байгаа юм шиг санагдсан. Би явсаар нэг шаварт орж зоогдоод явж чадахгүй болоод байтал нэгэн улаан дээлтэй хүн хүрч ирээд шавраас татаж гаргаад яваад өгсөн” хэмээн ярьжээ.
3 comments
ТҮР ЗУУРЫН УХААН АЛДЧИХСАН ХҮНИЙГ ТЭР ҮЕД БИТГИЙ ХЭЛ ОДОО Ч САЙН МЭДЭХГҮЙ ОРШУУЛЧИХСАН ЯВДАЛ ЗӨНДӨӨ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.ТИЙМЭЭС ЛАМЫН ХҮЧ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ЯМАР ҮЛГЭР БИШ. ТИЙМ Л МУНДАГ БАЙСАН ЮМ БОЛ ОДОО ӨӨРӨӨ Ч АМЬД МӨНХ НАСТАЙ БАЙХ БИЗ ЭЭ.ЛАМ НАР АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ ХАР АМИА ЗОГООЖ ИРСЭН ОДОО Ч МӨН АДИЛХАН ДАА.
shar huvalzuud odoo bas emch nerrrtei shunaltnuud
манайханы мунхаг сэтгэлгээнд таарсан цуу яариа юмуу хайшаа юм