Технологи

Шинэ “iPhone”-ийн “Х”-ийг царайгаар таних үйлдэл ажиллагаагүй болж , шившиг болов

Apple компани уржигдар шинээр гаргаж буй iPhone гар утасныхаа загварыг танилцуулсан. Танилцуулгын үеэр шинэ гар утасны эзнээ нүүр царайгаар нь таньдаг Face ID функц гацсан нь зохион бүтээгчдийг улалзуулжээ.

Apple Park бага хурлын байрны “Steve Jobs Theater” зааланд энэ сарын 12-нд iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X загварын шинэ гар утсуудыг танилцуулсан юм. Шинэ төрлийн ухаалаг гар утсанд тооцогдож буй iPhone Х нь Apple-ийнхний мэдэгдсэнээр гар утасны шинэ үе бөгөөд Face ID функцээр тоноглогдсон гэнэ. Уг функц нь эзнийхээ хурууны хээг таньдаг TouchID-г халж буй юм байна.

Энэхүү шинэ технологийг компанийн дэд ерөнхийлөгч Крейг Федерини дэлгэрэнгүй танилцуулсан байна. Харамсалтай нь түүнийг танилцуулгаа хийж байх үед iPhone X нь эзнээ таньж чадсангүй. Федерини шинэ үйлдлээ танилцуулахдаа “iPhone X-г л гэхэдутасруугаахараад л түгжээгньтайлахболомжтой” хэмээн яриад утас руугаа хартал уг үйлдлийн систем огт ажиллаагүй байна. Энэ үеэр дэд ерөнхийлөгч “Дахиад нэг оролдоод үзье. За, за, ингээд… Нөөц рүүгээ шилжье” хэмээн ширээн дээрээс өөр нэг утас авч хартал эхнийхээ оролдлогоор шууд түгжээ нь тайлагджээ.

Танилцуулгын үеэр Apple компанийн төлөөлөгчдийн хэлснээр Face ID функц нь цэгүүдийн проектортой, хэт улаан камер, хэт улаан туяа бүхий TrueDepthдэлгэцний камераар ажилладаг гэнэ. Харин эзнийхээ нүүр царайг таних ажиллагааг A11 Bionic процессор нь хангадаг юм байна. Шинэ функцийг гар утасныхаа түгжээг тайлахад ашиглаж болохоос гадна Apple Pay цэсийг хэрэглэх, Animoji-г бүтээхэд хэрэглэдэг юм байна.

Тус компанийн дэд ерөнхийлөгч Филип Шиллерийн хэлснээр уг гар утас нь хүний гадаад төрхийг санаад зогсохгүй нүүр царайны бүтцэд анализ хийдэг болохоор үсний засалт, малгай зэрэг өөрчлөгдсөн, эсвэл нүдний шил зүүсэн ч жинхэнэ эзнээ таньдаг байна. Харин Face ID функцийг эвдэж орох магадлалд саяд нэг гэжээ. Шинэ функцийн ачаар зөвхөн эзэн нь л утас руугаа хараад нээх боломжтой болж байгаа аж. Шинэ бүтээлийн эхлэх үнэ 999 ам.доллар байна. Харин арваннэгдүгээр сарын 3-наас худалдаалж эхлэхээр болжээ.

Э.МӨНХЗАЯА

passcode2-300x200 Шинэ "iPhone"-ийн "Х"-ийг царайгаар таних үйлдэл ажиллагаагүй болж , шившиг болов

passcode3-300x169 Шинэ "iPhone"-ийн "Х"-ийг царайгаар таних үйлдэл ажиллагаагүй болж , шившиг болов

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. хүчирхийлэлд өртөөд нүүр амруугаа цохиулаад хавдаж хөхөрчөөд цагдаа тусламж дуудах гэсэн нөгөө утас нь танихгүй хэцүүдэх юм байна даа ийм тохиолдолд ,авахдаа хүмүүс анхаарна биз

    1. мэдээж кодоо хийгээд нээх боломж нь бас давхар бншүүдээ малчин хүү минь

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close