Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Химийн бодис тээвэрлэж явсан машин онхолдож, жолооч нь амиа алджээ – updown.mn

Химийн бодис тээвэрлэж явсан машин онхолдож, жолооч нь амиа алджээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхай руу Улаанбаатараас химийн бодис тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн  “48-06 УНМ” улсын дугаартай ачааны автомашин Солонготын даваагаар давж яваад онхолджээ.

Ослын улмаас уг машины жолооч 46 настай Г амиа алдаж 50 настай Б гэмтэн зургаан тонн орчим давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарсан тухай мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 04:30 цагт ирсэн байна. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой бадйлын хэлтсийн дөрөв, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч гурван техниик хэрэгсэлтэй ажилллаж машины эвдэрсэн бүхээгт хавчуулагдсан иргэн Б-г гарган авч сумын эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоос тодруулахад “Онцгой байдлын болон цагдаагийн хэсгийн алба хаагчид орон нутгийн найман иргэн  “Баян Айраг” эксплорэйшн” компанийн аврах ангийн зургаан ажилтны хамт химийн бодисоор бохирдсон хөрийг саармагжуулж зөөвөрлөж байна. Тодруулбал, бохирдсон газарт шохой асгаж хөрсийг нь хуулж буллаа. Азот болон давсны хүчил нь байгаль орчин хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй учраас бид хөдөлмөр хамгааллын хувцастай ажиллаж байна. Ааймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотоос албаны хүмүүс ирсэн” гэлээ. Тус компанийн уурхайд өмнө нь нэг бус удаа химийн хорт бодис асгарч, цагдаагийн байгууллага шалгасан ч тэгсхийгээд намжиж байсан юм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн