Эмзэг бүлгийн иргэдэд хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд  зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Эх сурвалж: Хуульзүйн үндэсний хүрээлэн

Өдөрлөг нийслэлийн таван дүүрэгт дараах хуваарийн дагуу явагдана.

Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
IX/11 IX/12 IX/13 IX/14

Сүхбаатар дүүрэг

Сүхбаатарын талбай

IX/15 IX/16

Баянзүрх дүүрэг

Баянзүрх дүүргийн иргэний танхим

IX/17

Хан-Хуул дүүрэг

34-р сургуулийн урлаг заал

IX/18 IX/19

Хан-Уул дүүрэг

14-р хорооны Иргэний танхим

IX/20 IX/21

Хан-Уул дүүрэг

13-р хорооны Иргэний танхим

IX/22

Налайх дүүрэг

Иргэний танхимд

IX/23

Чингэлтэй дүүрэг

14-р хорооны Иргэний танхимд

IX/24
IX/25

Багануур дүүрэг

Тамгын газрын 219 тоот танхим

IX/26

Сонгинохайрхан дүүрэг

“Чинги-Соосэ” их сургуулийн Соёл урлагийн заал

 

IX/27

Багахайнгай дүүрэг

Соёлын ордонд-сургалт

Иргэний танхимд

IX/28

Хан-Уул дүүрэг

Соёлын ордонд

IX/29

Баянгол дүүрэг

Дүүргийн Тамгын газрын Хурлын танхимд

IX/30

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн