УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд үг хэлэх санал гаргасан гишүүд үгээ хэлсээн байна. Хуралдаан 24.00 цаг хүртэл үргэлжилнэ. Чуулган дээр үг хэлсэн УИХ-ын гишүүдийн яриаг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Иргэд сонгогчид 2016 оны сонгуулиар нэлээд хатуу дүн тавьж бид нар өнөөдөр 9-үүлээ сууж байгаа. Үүний үр дүнд илүү хариуцлагатай, сахилга баттай намд итгэл өгөөд үзье гэсэн сонголтоор ард түмэн танай намд 65 суудал өгсөн. Энэ 65 гишүүнээс 41 нь шинээр сонгогдсон гишүүд байгаа. Энэ 41 гишүүн эр сайндаа бас гарчихаагүй юм. Нэг хатуу үнэнийг хэлье.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энд суусан Ардын намын 26 гишүүн илүү маш хариуцлагатай хатуу чанга байр суурин дээр, Ардчилсан намын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилсэний үр дүнд өнөөдөр 41 шинэ гишүүн энд сууж байгаа гэдгийг хэлмээр байна. Эр сайндаа гарчихаагүй юм гэдгийг хэлье.
Ер нь бол шинэ гишүүд хариуцлагатай л байх хэрэгтэй. Засгийн газрын бүтэлгүй үйл ажиллагааг дэмжиж байгаа нэг хэсэг нь байна. Зарим нь одоо засгаа огцруулах талдаа гарчихсан явж байна. Та бидний хийх ёстой ажил бол хамгийн түрүүнд хууль өргөн барих, батлах. Гэтэл зарим нь одоо хэтэрхий их ямба сууж байна. Хэтэрхий их эрх мэдэлд бялуурч байна.
Орон нутагт очоод хэдэн дарга нар тойруулчихаад, тэд нар нь гишүүн ээ, гишүүн ээ гэхээр хэтэрхий их эрх мэдэлд хүрчихлээ гэж андуураад байх шиг байна. Зарим гишүүд нь сонгогчидтойгоо уулзахдаа чамайг хэн сонго гэсэн юм гэж загнаж байна. Зарим нь өөрийнхөө жаазтай зургаа бэлэглэж байна. Энэ байдалд чинь ард түмэн их дургүйцэж байгаа шүү гэдгийг хэлье.
2 comments
Новшийн юмнуудын үгээр явахуу битгий хуц цаг чинь дууссан
Та эрийнхээ сайнд,эрдэм чадалтайдоо төрд шургаагүй ш дээ. ЭБ ахынхаа түлхээсээр гарсан нь хэн бүхэнд ил. Бусадруу нэг их бүлтрэхгүй шүү