Францын эрх баригчид энэ оны 6 дугаар сард болох парламентын сонгуулийн үеэр цахим хэлбэрээр санал хураалт явуулахаас татгалзсан шийдвэрийг гаргажээ. Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, гадаадад байгаа иргэдийн асуудал эрхэлсэн сайд Маттиас Фекл-ийн Кибер аюул улам их болж байгаа тул Мэдээллийн системийн аюулгүй байдлын Үндэсний агентлагийн өгсөн зөвлөмжийн үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан мэдэгдсэн байна.
Санал хураалтын цахим системийг гадаадад амьдарч буй францчуудын сонгуульд оролцох эрхийг хангах зорилгоор анх 2012 онд нэвтрүүлэн туршжээ. Францын парламентын сонгууль ирэх 6 дугаар сард харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 4 дүгээр сарын сүүлчээр явуулахаар товлосон байна. Сонгуулийн санал хураалтыг Францын Гадаад хэргийн яам хариуцан зохион байгуулах юм.