Анхны байраа худалдан авах шийд гаргах нь хүмүүст багахан айдас төрүүлдэг зүйлсийн нэг байдаг. Насан туршдаа хурааж хуримтлуулсан мөнгөөрөө мөн дараагийн 15 , 20 жилийнхээ орлогыг, ирээдүйн мөнгөө хүртэл зарцуулах орон байраа хэрхэн сонгох вэ ? Өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэн орон байр хайна гэдэг сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг тун хэцүү ажилуудын нэг юм. Сонгосон байраа худалдан авснаас сарын дараа таны жинхэнэ хайж байсан төгс байр зах зээл дээр зарагдаж эхэлвэл яах вэ? Нэгхэн жилийн дараа амьдарч буй байрандаа сэтгэл хангалуун бус болж, танд огтхон ч таалагдахаа боливол яах вэ ? Судалгаанаас үзвэл анх удаа байр худалдаж авч байгаа хүмүүсийн 32% нь дараагийн 2 жилдээ, 45% нь дараагийн 3 дахь жилээсээ байраа солих тухай бодож эхэлдэг гэнэ.
Харамсалтай нь, анхны удаа байр худалдан авч байгаа тохиолдолд анхны сонголтоор бүх зүйлийг хүсэл сонирхолдоо нийцүүлэх бараг боломжгүй байдаг. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентууд энэхүү төвөгтэй ажлыг хялбарчилж чадахгүй ч таны гаргаж болох магадлалтай хамгийн том алдаа гаргахаас тань сэргийлэхэд туслаж чадна. Та анх удаа байр худалдан авахаар хайж байна уу ?.Анх удаа байр худалдан авахдаа гаргадаг 6 алдааг бид тан бүхэнд хүргэж байна. РеМакс Монголиа компанийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.
1. ДЭНДҮҮ ТУХТАЙ Ч ЖИЖИГХЭН
Та анхны байраа худалдан авч байхдаа хүүхэдгүй байж болох юм. Хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй байгаа ч байж болно. Гэхдээ тиймэрхүү төлөвлөгөө ирэх 5 юм уу 10 жилд мэдээж өөрчлөгдөж, нүд унаган байж авсан буйдхан жижиг 1 унтлагын өрөөтэй байр тань циркийн алиалагч нар дотроос нь олноороо гарч ирдэг бяцхан машин болон хувирах вий.
“Хэрэв та тун удахгүй гэрлэж гэр бүл зохиохоор шийдсэн бол, 1 өрөө орон сууц битгий худалдаж аваарай. Хүүхдүүдээ нэг орон дээр шахцалдуулан унтуулах гээгүй л юм бол хоёр дахь хүүхэд тань төрөхөд таньд дахин нүүх шаардлага гарч ирэх болно” гэж үл хөдлөх хөрөнгийн салбарт 15 жилийн туршлага бүхий Ремаксын агент зөвлөж байна. Хоёр унтлагын өрөөтэй байр бол алтан дундаж юм. Хэрэв та өөрийн худалдан авсан байрандаа төлөвлөснөөсөө илүү удаан амьдарч гэр бүл зохиоход хүрвэл, та тэндээ тав тухтай амьдарсаар л байх болно.
2. ХЭТ ТОМ
Нөгөө талаас өөрийн хэрэгцээнээс давсан хэт том байр авах хэрэггүй. 5 унтлагын өрөөтэй байна гэдэг нь ирээдүйгээ харсан мэт боловч одоогоор та болон таны хамтрагч хоёулахнаа байгаа бол нөгөө дөрвөн унтлагын өрөөгөө ойрын хэдэн жилдээ ашиглахгүй байж болох юм. Харин та моргейжийн зээл төлөх гэж маш их ачаалал авна гэдгийг бүү мартаарай. Магадгүй та зохицуулаад төлөөд явж болох ч өөрийн хэрэгцээнээс давсан байр худалдаж авчихаад хажуугаар нь бусад өр төлбөрүүддээ дарагдаж, бөөн бөөн нэхэмжлэлүүд хүлээн авахаас илүү хэцүү зүйл бараг байхгүй шүү.
3. МӨНГӨНИЙ ГАРЛАГА
Та эцэст нь засвар хийгдэх шинэ байр буюу мөн л засвар хийх хуучин байр худалдан авахаар төлөвлөж байж болох юм. Гэхдээ сэргээн засварлахад хичнээн их хэмжээний зардал, хүч гаргахдаа бодолтой хамгийн гол нь маш сайн тооцоололтой байх хэрэгтэй. Та худалдаж авах байрандаа дор хаяж нэг эсвэл хоёр томоохон засвар хийгээд, амралтын өдрүүдэд багахан чимхлүүр ажлууд хийж байж таны хүссэн төгс байр сая биеллээ олно гэж тооцоолж байж болох юм. Гэхдээ таны худалдаж авах байранд засвар их орохоор байгаа бол тэдгээр засваруудыг хийж дуустал та санхүүгийн хямралд гүнзгий орж болох эрсдэлтэй гэдгийг анхаараарай. Төлөвлөснөөс их гарч буй гардлууд хүмүүсийг мөн маш их стрессдүүлдэг гэдгийг бүү мартаарай. Буруу сонголт хийхгүйн тулд засвар орох хэсгүүдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ерөнхийдөө гал тогоо, угаалгын өрөөнд л багахан сайжруулалт хийж энгийн зардал багатай байлгахаар засвар хийх боломжтой байрыг л сонгох хэрэгтэй юм.
4. АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ ХУЛГАЙЛАГЧ
Байр нь урд талдаа цэцэрлэгт хүрээлэн, ногоон зүлэгтэй юу ? Хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх боломжтой юу ? Хэрэв эдгээр зүйлс байхгүй бол та хаа нэг тийшээ хүүхдүүдээ салхилуулах, тоглуулахаар явах хэрэгтэй болох бөгөөд ер нь байрныхаа гадаа тоглох, наадах боломжгүй байрыг сонгоно гэдэг хүүхдүүдтэй залуу гэр бүлүүдэд маш хэцүү зүйл гэдгийг та заавал анхаараарай. Хүүхдүүд үргэлж л үсэрч, дэвхэрч, гүйж харайж байх дуртай байдаг. Аюулгүй байдлыг нь мөн сайтар анхаарах. Байнгын арчилгаа, засвар сайжруулалт хийхийг шаарддаг зүйлстэй байр нь залуу гэр бүлүүдийн амралтын өдрийн хамаг цагийг тань хулгайлах болно.
5. МӨРӨӨДЛИЙГ БУСНИУЛАГЧ
Та анхлан худалдан авсан байрандаа хэсэг амьдраад, тодорхой хэмжээгээр засвар өөрчлөлт хийж хөрөнгө оруулсны дараа анх авсанаасаа үнэтэй зарж ашиг олоод илүү өөр гоё байр авах бодолтой байж болох юм. Заримдаа өмнөх эзнийх нь эцэс төгсгөлгүй хийсэн засвар сайжруулалт нь танаас байр худалдан авч буй хүнд тийм ч сонирхолтой, үнэ цэнэтэй биш байх тохиолдол их байдаг. Таньд хичнээн их таалагддаг байсан гал тогооны тань улаан тавилга дараагийн хүнд ямар ч утгагүй болхи хийцтэй, хуучирсэн тавилга мэт санагдах ч үе бий. Мөн таны хир их мөнгө зарцуулж, өөрчлөлт сайжруулалт хийснээс үл хамааран үнэ өөрчлөгдөхгүй байх тал бий. Та байшингаа Таж Махал шиг болгож болох ч 10 жилийн дараа хотын хамгийн онцгүй байрлалд орохоор байгаа бол та байрандаа оруулсан хөрөнгөө хэзээ ч эргүүлэн олж авч чадахгүй гэж Ремаксын туршлагатай агентууд зөвлөж байна.
6. НЭЭЛТТЭЙ ХААЛГА
Худалдан авч байгаа байрны тань хүрээлэн байгаа орчин сайхан ч элсэрхэг хөрстэй бол яах вэ ? 5 жилийн дараа хотын захиргаанаас шинэчлэгдэхээр төлөвлөгдөж буй бүст багтсан бол яах вэ ? Та эхэндээ байр худалдан авардаа хямд үнэнд нь болоод авах шийдвэр гаргаснаар их мөнгө хэмнэж байгаа мэт санагдавч дараа нь тэр байраа эргүүлэн зарах гэж илүү их асуудалд орох болно. Ремаксын агентууд таныг байраа сонгохдоо сургуулийн орчин маш сайн, санхүүгийн хүрээнд нутгийн захиргааны бүсийн байрлал сонгохыг зөвлөж байна. Энэхүү байрлалууд байнга үнэ цэнэ нь нэмэгдэж байдаг.
Та анх удаагаа байр худалдан авахаар төлөвлөж байгаа бол их хөрөнгө гарган авах байрандаа удаан хугацаанд амьдран сууж гал голомтоо бадраахаар төлөвлөж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентуудад заавал хандаарай. Ремаксын агентууд таны өмнөөс таньд учирч болох сэтгэл зүйн болон цаг хугацааны олон ажлуудад тань тусалж өөрийн хэрэгцээндээ тохирсон үл хөдлөх хөрөнгөө сонгоход тань туслах болно.
Эх сурвалж: цаг төр