“Исламын улс” алан хядах бүлэглэлийн талд дайтаж байсан гадаадын хөлсний 1300 цэрэг Мосул хотоос баруун тийш Талль-Афар хотын төлөөх тулааны үеэр Иракийн засаг захиргаанд бууж өглөө.
Энэ тухай “Shafaaq.com” портал мэдээллээ. Дайчдын дунд Орос, Франц, Их Британи, Афганистаны иргэд олон байсан аж. Үүнээс өмнөхөн Иракийн дайчид Талль-Афарт 2000 дайчныг устгасан байна. Тэдний зарим нь амиа золиослогч алан хядагчид байжээ.