Өнөөдөр (2017.09.04) БНСУ-ын үндэсний KBS суваг болон олон нийтийн MBC телевизийн хамтарсан 3800 гаруй сэтгүүлч ажил хаялт зарлажээ. Одоогоос таван жилийн өмнө мөн дээрх телевизийн сэтгүүлчид ажил хаялт зарлаж байсан боловч амжилтгүй болсон удаатай.
Тэд захиралуудаа огцрохыг шаардаж байгаа юм байна. Учир нь тус телевизүүдэд хэвлэлийн эрх чөлөө алдагдаж хараат байдал үүссэн тул үнэнийг мэдээлэх эрхээ эдлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Харин тус телевизүүдийн удирдах албан тушаалтнууд ажил хаясан сэтгүүлчдэд , “Ажил хаях, эсвэл ажил хийх хоёр сонголтоо зөв хийхийг хүсч байна” гэж мэдэгдсэн байна. Одоогоос таван жилийн өмнө мөн дээрх телевизийн сэтгүүлчид ажил хаялт зарлаж байсан боловч амжилтгүй болсон аж.