АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөрТехас мужид дахин очсоныхоо дараа Конгрессоос тусламж хүсчээ. Тэрбээр гамшгийн хохирлыг барагдуулахаар холбооны сангийн нөөцөөс 7.85 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн санхүүжилт батлуулах санал тавьсан байна. Харин Техас муж улсын захирагч Грег Абботт далайн шуурга, үерийн гамшгийг бүрэн арилгахад 125 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж мэдэгджээ.
Харви далайн шуурганы хүч суларсан боловч ирэх долоо хоногт Поэрто-Рико, Доминикан, Гаити улсыг дайран өнгөрөх төлөвтэй байгаа гэнэ. Хар салхи бол дэлхийн температур нэмэгдэж байгаа эсэхээс үл шалтгаалах байгалийн ноцтой үзэгдэл юм.