Ирэх даваа гаригаас эхлэн (2017.09.04) цагдаагийн байгууллага иргэдэд ял шийтгэлийн тодорхойлт олгохоо болино. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэрэгжсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн журамд “иргэний ялтай байдал” гэх зүйл ангийг хассантай холбоотой аж. Энэ нь иргэд ажилд томилогдох, визанд орохдоо заавал цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй болж байгаа юм.
Хууль зүйн сайдын долдугаар сарын 21-ний өдрийн А/195 тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам” гарсан. Энэ хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.
1 comment
хариуцлагатай ажилд жнь ня-бо гх м ажилд орох бол цагдаагийн тодорхойлолт авах хэргтэй