Черногорын өмнөд хэсэгт бодлогогүй польш жуулчны харгайгаар ойн томоохон түймэр дэгджээ. Жуулчин эр ойд төөрмөгцөө түүдэг асааж, анхаарал татах гэж байгаад гал алдсан аж.
Цаг агаар хуурай, хүчтэй салхитай байгаа энэ үед түймэр түргэн дэгдэж, Шушань суурингийн ойролцоох давааг бүхэлд нь хамарчээ. Орон нутгийн засаг захиргаа энэ асуудлаар Хорватын аврагчдаас тусламж хүссэн байна. Гал тавьсан буруутан этгээд одоог хүртэл олдоогүй гэнэ.