Зохион бүтээгчид бол хүн төрөлхтний мөрөөдлөөс ч илүүг бүтээж биднийг бишрүүлдэг. Амжилт студийн чадварлаг залуучууд “Мора” нэртэй Монголын анхны хүүхэлдэйн киног хийжээ. Уг киноны гол дүрийн залуу зохион бүтээгч бөгөөд өөрийн мэдлэг оюунаа шингээж нисдэг роботыг хийснээр киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг аж.
Мора киноны нээлт 9-р сарын 1-нд 18 цагт Тэнгис кино театрын урд байрлах Эрх чөлөөний талбайд болох бөгөөд киноныхоо нээлтэд зориулж маш сонирхолтой бэлэг бэлдсэн талаар кино багынхан ярьж байна. Магадгүй тэд кино нь дээрх нисдэг роботоо бодитоор нисгэж үзүүлэх ч юм билүү. Залуучууд та бүхэн киноны нээлтэд очиж тэдний бэлдсэн бэлгийг үзээрэй.