“Харви” хар салхины үеэр 30-40 хүн сураггүй алга болжээ

Техас мужид болсон “Харви” хар салхины улмаас 30-40 хүн сураггүй алга болжээ. Энэ тухай “USA Today” мэдээллээ. Үүнээс гадна байгалийн гамшигт 30 хүн хүнд, хөнгөн бэртэл авчээ. Ерөнхийдөө АНУ-д “Харви” хар салхинд гурван хүн амиа алдсан юм.