Энэ жил ган нүүрлэснээс болж нийт нутгийн 75 хувьд мал өвөлжих боломжгүй гэсэн дүн гарчээ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрээр гаргасан байна.
Нийт нутгийн 15 хувь нь нөөцтэй, 10 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь даац 1-3, 10 хувь нв 3-5 дахин, 30 хувь нь даац олон дахин хэтэрсэн аж. Өөрөөр хэлбэл, нутгийн 25 хувьд нь мал хэвийн өвөлжиж, хаваржих боломжтой юм. Энэ жил Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв аймаг, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.