2017-08-25 16:161min00

Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны 16 ажилтан “акустик халдлага”-д өртөв

cuba

Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны 16 ажилтан “акустик халдлага”-д өртсөн байж болзошгүй гэнэ. Эх сурвалжуудын хэлсэнээр гадын дипломатуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулагч буюу “хэт авианы төхөөрөмж” суурилуулсан байх магадлалтай юм байна.

“Халдлага”-д өртсөн ажилтнуудад чих дүлийрч, толгой байнга өвдөг зэрэг шинж тэмдэг илэрч зарим нь нутаг буцжээ. Энэ хэргийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “эрүүл мэндийн халдлага” гэж тодорхойлсон байна.

Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.