Яруу найрагч Ц.Хулангийн нөхөр УБТЗ-ын дарга болох уу?

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын төлөөх өрсөлдөөн дахин эхэлж буй сурагтай. Энэ удаа тус байгууллагын даргын суудалд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа яруу найрагч Ц.Хулан нөхрөө томилуулахаар бэлтгэлээ базааж буй талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
УБТЗ-ын даргын суудал ганхах шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус байгууллагын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан болж өгч байгаа бололтой. Ц.Хулангийн нөхөр Д.Батбаатар одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа. Түүнийг тус газрын даргад Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч А.Гансүх эхнэр Ц.Хулан нар идэвхитэй дэмжиж эхэлжээ.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хэн нэгнээс нүүр бууруулж, нөгөөг нь илэрхий дэмжсэнийхөө төлөөсөнд бялуу амсаж болдог ажиллагаанд яруу найрагч Ц.Хулан хурдан гаршиж буй бололтой.