Итгэмжлэлээр 15128 иргэний итгэмжлэлийн үндэслэлийг шалгаж 4704 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоосон гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Улсын хэмжээнд зохион байгуулсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы дүнгээр 381,5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулжээ. Аяны хүрээнд 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1176,2 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 937 тэтгэвэр авагчид 883,7 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 292,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон байна.
Өнөөдрийн байдлаар дээрх мөнгөн дүнгийн зөрчлөөс 438,9 сая буюу 37,3 хувийг барагдуулж, 810 тэтгэвэр авагчид дутуу олгосон 292,5 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын тэтгэврийг олгохдоо нэг удаа бүрэн олгож барагдуулсан аж.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад иргэдээс ирүүлж буй гомдлын дийлэнхийг тэтгэврийн тогтоолт, олголттой холбоотой гомдол, хүсэлт эзэлдэг байна.