АНУ-ын засаг захиргаа Хятадын импортын бараанд өндөр татвар оногдуулсны хариуд Бээжин дотоодод байх барууны бизнесүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлж байсан билээ. Мөн ирэх оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп удаа дараа Хятадтай худалдааны дайн өрнүүлэх талаар мэдэгдсэн юм. Уг асуудал дээр Хятадын дарга Ши Жиньпин мэдэгдэл хийж, АНУ-тай хоёр талын харилцаагаа тогтворжуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тэрбээр Мягмар гаригт Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын эдийн засгийн томоохон байгууллагуудын тэргүүн нартай Бээжин хотноо уулзсан.
Энэ үеэр “Хятад улс Америкийн засгийн газартай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдсөн асуудлаа ярилцахад бэлэн байна. АНУ-тай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой байж чадна гэж би үзэж байна. Үнэн хэрэгтээ, тариф, худалдаа, технологийн дайн нь түүхийн чиг хандлага, эдийн засгийн хуультай зөрчилдөж, ялагч тодрохгүй.