Украин ням гарагт /2024.11.10/ Москва хот руу хамгийн багадаа 34 дроноор довтолж, тус хотын хоёр том нисэх онгоцны буудлыг түр хаахад хүргэсэн гэж ОХУ-ын албаныхан мэдээлжээ. Энэ нь Украины зүгээс ОХУ-ын нийслэл рүү явуулсан хамгийн том дроны халдлага байлаа.
Москва хотын дарга Сергей Собянин дронуудыг Москва бүсийн Раменское, Коломенский дүүрэгт, мөн Москвагаас баруун өмнө зүгт орших Домодедово хотод устгасан гэж мэдэгджээ. Москва метрополитан бүс нь 21 сая гаруй оршин суугчтай юм.
Халдлагын дараа ОХУ-ын холбооны агаарын тээврийн агентлаг Росавиация Телеграм дээр “Иргэний нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд Домодедово, Жуково нисэх буудлуудын үйл ажиллагааг түр хязгаарлах арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн байна
Украины Москва хотоос өөр байрлалд ч мөн дроноо халдсан байна. Үүний улмаас ням гарагт ОХУ-ын Калуга, Брянск мужид орон сууцны бус хэд хэдэн барилгад гал гарсан гэж орон нутгийн захирагч нар мэдээлжээ. Оросын батлан хамгаалах яам Брянск мужид 17 дрон устгасан гэж мэдээлсэн юм.