Яс, үе мөчний өвчнөөр монголчуудын гурван хун тутмын нэг нь хунд хөнгөн хэлбэрээр өвчилдөг байна. Энэ өвчинөөр өвдсөн тохиолдолд эдгэрэх боломж байдаг уу гэсэн асуулт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Гавьяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Должингуайн зөвлөснөөр иргэд эрүүл агаарт гарч, зуны улиралд наранд биеэ шарж, голын усанд орж , цагаан идээ болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, системтэй эмчилгээ хийлгэснээр үе, мөчний өвчин бүрэн эдгэрэх боломжтой гэнэ.
Мөн эмчийн зааваргүй антибиотик дур мэдэн хэрэглэснээс болж ясны бүтцэд сөргөөр нөлөөлдөг байна. Тухайлбал, хүүхдийн шүд өвдөх, хэврэгхэн болох, амархан цоорох, залуусын хөл гар майга болж, хурууны үе томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
Хүний бие организмд байх ёстой фегментүүд дутагдаснаас болж яс, үе мөчний холбоосд асуудал үүсч, янгинах өвдөлт өгч эхэлдэг байна. Харин үүнийг тоохгүй явсанаас болж хүндэрсэн үед эдгэрэх найдлагагүй болдог тул үе мөчний аль нэг хэсэг өвдөөд эхэлбэл эмчид хандахыг зөвлөе.