Өчигдөр түр зуурын борооны үеэр мотоциклтой явж байсан хоёр хүн аянгад цохиулж нэг нь нас баржээ.
Тодруулбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 6-ны 17:00 цагийн орчимд “Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн аянгад цохиулснаас нэг нь нас барж, нөгөө нь гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ.
Мөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд зургаан айлын гэр, малын саравч нурсан байна.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 7-17-ныг хүртэлх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
- Зургаадугаар сарын 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар
- Зургаадугаар сарын 8, 9-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчрээр
- Зургаадугаар сарын 10, 11-нд нутгийн хойд хэсгээр
- Зургаадугаар сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- Зургаадугаар сарын 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- Зургаадугаар сарын 14-нд нутгийн зарим газраар
- Зургаадугаар сарын 15,16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Зөвлөмж
Аянга дандаа буудаг, аянга буух магадлалтай газар гэж байдаг. Ийм газар нь аливаа зүйлээс онцгойрсон зайтай өндөр мод, байшин, яндан, уулын орой зэрэг өндөрлөг зүйлс байдаг.
Ойд аянга гол төлөв царс, нарс, гацуур, заримдаа хус, агч модонд буудаг. Царс модонд аянга буух нь илүү олон байдаг нь тогтоогджээ.
Нойтон шавар буюу намаг бүхий газар аянга буух нь элбэг байхад хуурай чулуулаг хөрс буюу элсэнд аянга буух нь ховор.
Аянга, цахилгааны аюулаас сэргийлэх зөвлөгөө: