Тайландын Бангкок хотноо “2024 World Boxing Olympic Qualification Tournament 2” тэмцээн боллоо. 

“Парис 2024” зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал Венесуэлийн тамирчныг 3:2-оор буулган авч, Парисыг зорих эрхээ хүртлээ.

М.Энхжаргал эхний шатанд Япон, хоёр дахь шатанд Канад, сүүлд Венесуэлийн тамирчин Йохана Гомезыг ялснаар анх удаа олимпод оролцохоор боллоо.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн