Юнител группийн ажилтнууд өчигдөр Чингэлтэй дүүрэг дэх Хайрхан хөгжлийн төвийн талбайд 1000 мод тарилаа.
Тус групп 2023 оны “Тогтвортой байдлын тайлан” гаргасантайгаа холбогдуулан Шангри-Ла Молл-д өнгөрсөн сард байгаль орчин, нийгмийн чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа олон нийтэд шинэлэг, интерактив байдлаар танилцуулсан билээ. Тэд энэхүү арга хэмжээний үеэрээ хүмүүсийг “Ногоон байгаасай” аянд нэгдэж, дижиталаар мод тарихыг уриалсан бөгөөд энэ үеэр 1000 орчим хүн нэгдсэн байна.
Ийнхүү хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу Юнител группийн ажилтнууд өчигдөр Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн талбайд 1000 мод тарьжээ.
Юнител групп 2021 оноос жил бүр мод тарих өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийг тооцвол нийт 7000 мод тарьжээ. Модыг зөвхөн тариад орхих бус тэдгээрийг усалж, тогтмол арчлах нь мод ургах хамгийн гол хүчин зүйл байдаг билээ. Иймд Юнител группийн хамт олон моднуудын тогтмол услагаа, арчилгааг Хайрхан хөгжлийн төв болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран хийдэг аж.
Та ч бас эх дэлхийнхээ ногоон байгальд өөрийн хувь нэмрээ оруулж мод тариарай.