Өнөөдөр, маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна гэж Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+33 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор бороо орно. +13…+17 градус дулаан байна.
Тав хоногийн урьдчилсан мэдээ:
- Маргааш буюу тавдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
- 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар
- 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
- 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Тавдугаар сарын 26, 27-нд ихэнх нутгаар хална.
Эх сурвалж: ЦУОШГ