“Зам Тээврийн Хөгжлийн Төв” ТӨҮГ-аас мэдээлснээр Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын хазайсан, унасан тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, засварлажээ. Одоо тус чиглэлийн замын нүхэн эвдрэлийг БИС-310 тусгай зориулалтын авто машинаар засварлаж байгаа аж.

Уг ажлыг “Талын зам” ТӨХК гүйцэтгэж байгаа юм байна.

Энэ жил Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн замын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгаа тухай мэдээлж байв.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн