Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.16/ 08.30 цагт болохоор товлосон. Тус аймгийн 14 албан тушаалтныг хууль бусаар газар орны нэр өөрчилсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн, 2020 оноос хойш хэргийг мөрдөн шалгасан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг шүүх хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.25/ товлосон боловч хойшилсон. Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон талаар мэдээлж байв.

Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн