Дэлхийн томоохон хэвлэлүүдийн нэг Aljazeera агентлаг Монголын зудын талаар нийтлэл, мэдээлэл бэлтгэжээ. Үүнд, Монголд 2024 оны өвлийн зуднаар нийт 4.7 сая мал үхэж, хорогдсон бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс яаралтай тусламжийг хүссэн гэж тодотгожээ.Улаан Загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр Монгол нийт 2250 гаруй малчин өрх малынхаа 70 гаруй хувийг өвлийг зуд буюу эрс хүйтэнд алдсан гэжээ.
3.3 сая хүн амтай Монгол Улсын хувьд хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин мал аж ахуй эрхэлдэг бөгөөд Монголын өргөн уудам хээр талд гэр, өргөө гэгддэг орон сууцанд амьдардаг. Сүүлийн 10 жилд Монгол Улсад 6 дахь удаагаа зудын байдал нүүрлэж байгаа бөгөөд НҮБ-ийн мэдээлснээр цаг, уур амьсгалын өөрчлөлтийг дагаад өвлийн улиралд эрчимтэй хүйтрэх, зуны улиралд огцом халах зэрэг үзэгдэл түгээмэл болж цаашдаа ч “Зуны ган, өвлийн зуд” нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, “Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны дөрвөн улирлын мөчлөгийг тасалдуулж, 2015 оноос хойш ган, зуд нэмэгдэхэд хүргэсэн гэж мэдэгджээ.