Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, 38 зорчигчтой автобус осолд оржээ. Уг ослын мэдээллийн нэг дороос холбоосоороо хүргэж байна.

Нэмэлт: 14.35

Тус автобус нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй, АТҮТ-д бүртгэлгүй автобус байжээ. Тухайн иргэн уурхайн ажилчдыг зөөвөрлөдөг байсан байна.


Үндсэн: 10.10

38 зорчигчтой автобус осолдож, 18 иргэний биеийн байдал хүнд байна

Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус өнөөдөр өглөөний 09 цагийн үед ачааны машинтай мөргөлдсөн байна. Энэ осол Дундговь аймгийн замд гарчээ. Ослоос бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10 цагт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 18-ынх нь биеийн байдал хүнд буюу гар, хөл, нуруу нь хугарчээ. Харин маш хүнд хэлбэрээр гэмтсэн таван иргэн хавсарсан бэртэлтэй, хугаралтай байгаа юм байна.

Уг осолтой холбогдуулан Улаанбаатар хотоос Төв аймаг руу нэмэлт хүч болж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч нар очсон байна.

Тус эмнэлэгт ажиллаж буй эмч цахим хуудсандаа “Эмч болсноос хойших хамгийн аймар өдрийг өнгөрүүлж байна. Ослоор бүтэн аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хааш л харна цус, орь дуу” хэмээжээ.

Эх сурвалж: https://eguur.mn/485384/ Х.БОЛДСАМБУУ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн