“Crocus City Hall”-д амиа алдсан 133 хүний дунд 25 настай Максим Вербенин байжээ.

Тэргэнцэртэй тэрээр хайртай бүсгүйгээ амь насаараа хамгаалсан байна. Максим “Пикник” хамтлагийн фэн, найз бүсгүй Еленатайгаа тоглолт үзэхээр ирсэн байжээ. Тус хамтлагийн тоглолтыг удаан хүлээсэн тэд Максимын ээж рүү концертын зааланд орж ирсэн зургаа явуулж, жаргалтай байв.

Гэнэт хүмүүс үймж сандралдан, буун дуу гарч эхэлжээ. Тэд гарах хаалга руу явсан боловч гарч амжаагүй буудуулсан бөгөөд цээж рүүгээ хэд хэдэн удаа буудуулсан Максим найз бүсгүйгээ хаан тэргэнцэр дээрээсээ унасан байна.

Залуу газар дээрээ нас барж, Елена амьд гарч чаджээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн