Германы автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz домогт G-Class ангиллын хоёр SUV болох G550, G63 загваруудаа 2025 онд шинэчлэхээр болжээ.
Хоёр загварын аль аль нь гадаад хэлбэрээ бараг хэвээр хадгалах ч дотор талдаа технологийн нэлээд шинэчлэлтүүдийг нэвтрүүлж байгаа юм байна.
Тухайлбал хоёул хайбрид хөдөлгүүртэй болжээ.
G550 загварын хувьд өмнөх V8 хөдөлгүүрээ зургаан цилиндертэй турбо хөдөлгүүрээр сольж, 48 вольтын хайбрид системтэй болсон байна.
Ингэснээр зогсож байгаад хөдлөхдөө ялгаруулдаг хорт утааны хэмжээг бууруулах ажээ.
G63 загварын хувьд V8 хөдөлгүүрээ хэвээр хадгалах ч бас 48 вольтын хайбрид систем нэвтрүүлсэн байна.
Үүнээс гадна хоёр загвар хоёул G-Class ангиллын хувьд анх удаагаа замын нөхцөл байдалд жолоодлогыг тохируулах “adaptive cruise control system” нэвтрүүлэхээр болжээ.
Mercedes-Benz өөрийн ийм системийг “AMG Active Ride Control” гэж нэрлэж байна.
Дотор талдаа технологийн нэлээд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлэхээр болжээ.
Тухайлбал G63 загвар анх удаагаа MBUX инфотайнмент системийг нэвтрүүлэхээр болсон байна. Мөн 11.8 инчийн хэмжээтэй хос дэлгэц, халааж, хөргөдөг аяганы тавиур, гар утасны утасгүй цэнэглэгч, агааржуулагч болон чанга яригч орчмыг чимэглэсэн (ambient light) нэмэлт гэрэлтүүлэг, өмнөх загвараасаа илүү их савхин хийц нэвтрүүлжээ.
Mercedes-Benz шинэ загваруудынхаа үнийг одоогоор зарлаагүй байна.
Одоо зах зээлд борлуулагдаж буй загваруудын үнэ $143,000 орчмоос эхэлдэг.
Шинэ загварын G-Class автомашинуудаа Mercedes энэ оны сүүлээр борлуулагчдад тарааж эхлэх гэнэ.
Эх сурвалж: Business Insider