Олон улсын нислэгүүдийн шинэчилсэн цагийн хуваарийг МИАТ-аас гаргалаа. Өнөөдөр цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байгаагаас шалтгаалж олон улсын зарим нислэгийг цуцалж, ихэнх нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улаанбаатарт их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан ОУНБ хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт өөрчлөлт орохоор болсныг мэдэгджээ.
Гэхдээ олон улсын хуваарьт нислэгийн зөвхөн өнөөдрийн цагт өөрчлөлт орсон болохыг онцолсон байна.
Гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
- Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөжээ.