2023 онд “Delta Airlines” компанийн нисгэгч онгоц хөөрөхөөс өмнө согтуу байсан явдал гарчээ. Лоуренс Рассел Жуниор нэртэй нисгэгч Шотланд улсын Эдинбург хотоос Нью-Йоркийн Жон Ф.Кеннедийн нисэх буудал руу нислэг үйлдэх байсан юм.
Тэрбээр 2023 оны зургаадугаар сарын 16-нд нислэгийн өмнө цусан дахь алкохолын хэмжээгээ тодорхойлуулахад хуульд зөвшөөрөгдсөн түвшнээс хэтэрсэн байжээ.
Расселийг шүүх хурал Шотландад мягмар гарагт /2024.03.19/ болжээ. Хурлын үеэр прокурорууд түүний цүнхэнд хоёр шил Jägermeister байсны нэг шил нь тал дүүрэн байсан гэж хэлсэн юм. Түүнд шүүх 10 сарын хорих ял оноосон байна.
“Delta” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Delta ийм үйл явдал гарсан болохыг мэдэж байсан бөгөөд Шотландын эрх баригчидтай хамтран нарийн мөрдөн байцаалт явуулсны эцэст нисгэгчийг ажлаас нь түдгэлзүүлсэн” хэмээжээ.
Шүүх мэдэгдэл гаргахдаа Рассел эрт гэм буруугаа хүлээсэн тул 15 сарын ял оноох байсныг 10 сар болгож буруулсан гэсэн байна.
Эх сурвалж: CNN https://eguur.mn/483338/ Б. Буяндорж