Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо Италийн агуу зураач,  сэтгэгч, эрдэмтэн Леонардо да Винчийн намтраар хийсэн киноны хамгийн гол дүрийг нь бүтээнэ. Энэ дүр нь Оскарын шагналтны хувьд билгэдлийн чанартай. Ди Каприогийн эх нэгэн музейд Италийн зураачийн зургийг үзэж яваад хүүгээ Леонардо гэж нэрлэхээр шийдсэн гэж тэдний гэр бүлд ярьдаг.

Deadline портал мэдээлж байгаагаар Холливудын од энэ түүхэн киноны продюсераар бас ажиллах  гэнэ. Universal студитай удаан хэлэлцээр явуулж байж Уолтер Айзексоны “Леонардо да Винчи” номыг дэлгэцнээ буулгах эрхийг Paramount кино урлан авчээ. Киноны дүрийг бүтээснээрээ Ди Каприо долоон оронтой тоотой шагнал авах тухай бас мэдээлсэн байна.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн