“Монгол хаан” комик номын орлогын 1 хувийг “Мазаалай” баавгай хамгаалах ажилд хандивлалаа

2024-02-29 16:131min0
0fd042891e9e46bed087a21f998cb40d_x3
Монгол Хаан” жүжгийн гол дүрийн жүжигчин МУГЖ Г.Эрдэнэбилэг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд “Монгол хаан” комик номын борлуулалтын нийт орлогын 1 хувийг “Мазаалай” баавгай хамгаалах ажилд хандивлаж, батламж гардууллаа.
Тус бүтээл нь Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэсэн жүжиг бөгөөд олон Улсад Монгол Улсыг амжилттай сурталчилж байгаа бүтээл юм. Жүжгийн нийт хамт олон, уран бүтээлчдэд баяр хүргэж, талархал илэрхийлье гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй