Про театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт романаас сэдэвлэн Монголд анх удаа тайзнаа туурвиж байна.
Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно.
Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.
Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Жүжгийн уран бүтээлчид
Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл
Ерөнхий продюсер: СТА З.Нямзул
Ерөнхий зураач:Б.Золбоот
Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир
Туслах найруулагч: Г.Хонгорзул
Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа

Дүрүүдэд:

Д’Артаньян- О. Самданпүрэв
Атос- С. Баянмөнх
Портос – СТА З. Булган
Арамис – Б. Анхбаатар
Де Тревил – Д. Эрдэнэзаяа
Де Ришилье – М. Төгөлдөр
Миледи – Б. Ариунхишиг
Бекингем гүн – СТА Б. Билгүүн
Анна хатан – Б. Даваасүрэн
Констанция Бонасье – СТА Т. Энэрэл
Рошфорт – Б. Батзолбоо
Лорд Винтер – Д.Алтанбагана

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн