Жүдочид ээлжит тэмцээндээ зодоглохоор Узбекистан улсыг зорилоо

2024-02-28 13:161min0
410424280_2055199831527108_8521169073728604564_n

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 2 хоногийн дараа эхлэх Гранд сламд Монголын жүдочид эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд 69 орны 501 тамиричин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

Манай жүдочид оны эхэнд болсон хоёр томоохон тэмцээнд таруухан амжилт үзүүлсэн нь жүдо сонирхогчдоос ихээхэн шүүмжлэл хүртээд байсан юм. Тэгвэл энэ удаагийн Гранд Сламд

Эрэгтэй:

-60кг: Э.Ариунболд, Э.Сумьяабазар
-73кг: Б.Эрдэнэбаяр
-81кг: Г.Болор-Очир
-90кг: Г.Алтанбагана

Эмэгтэй:

-48кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52кг: Л.Сосорбарам
-63кг: Б.Ганхайч
-70кг: С.Лхагвадулам, Б.Ням-Эрдэнэ
-78кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78кг: А.Адьяасүрэн     нар оролцохоор нэрсээ өгсөн байна.

Ташкентийн Гранд слам 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй