Фэйсбүүк болон сошиал хаягийн аюулгүй байдлаа найдвартай хамгаалахад туслах 4 алхам:
1. Хүчтэй нууц үг ашиглах: Нууц үгээ үүсгэхдээ “Урт-Төвөгтэй-Өвөрмөц” гэсэн 3 зарчмыг мөрдөөрэй. 12 тэмдэгтээс дээш урттай нууц үгийг “эвдэхэд” хэцүү байдаг. Урт байх тусмаа найдвартай. Гэвч дан ганц урт байгаад хангалтгүй бөгөөд том үсэг, жижиг үсэг, тоо тэмдэгтүүдийг агуулсан байх хэрэгтэй. Хувийн мэдээлэл эсвэл тренд үг үсэг, дуу эшлэл ашиглах хэрэггүй. Мөн таны нууц үг өвөрмөц байх хэрэгтэй бөгөөд зарим хүмүүс 1 чанартай нууц үг үүсгээд бүх хаягууддаа ашигладаг нь маш буруу. Нууц үгээ давхардуулж ашиглахаас зайлсхийгээрэй. Миний хувьд password generator ашигладаг тул нууц үг ээ өөрөө цээжээрээ ч мэддэггүй. Password generator ашигласан бол нууц үг ээ найдвартай газар хадгалах хэрэгтэй. Мөн нууц үгийг 3 сардаа 1 удаа солихыг зөвлөдөг шүү.
2. Enable two-factor authentication (2FA): Хэрвээ та давхар баталгаажуулалтаа идэвхжүүлээгүй бол өндөр эрсдэлтэй нөхцөлд л амьдарч байгаа хүн байна даа. Ер нь IT биш би хүртэл жаахан оролдож байгаад таны хаягийг “булаачих” бүрэн боломжтой. Тиймээс яг одоо settings-> security and login -> Two-Factor Authentication гээд идэвхжүүлээрэй. 2FA -ийн хувьд хэд хэдэн сонголт бий. Миний хувьд утасны дугаар SMS -д жаахан итгэл үнэмшилгүй. Төрийн байгууллага шүүх, цагдаагаас хуулийн хүрээнд үүрэн телофоны байгууллагуудад хүсэлт, шаардлага тавихад л шилжүүлчихнэ. Мөн дугаар симийг технологийн хувьд “шрифтлэх” боломжтой. Тиймээс утасны дугаараас гадна Authentication apps (Google Authenticator, Duo Mobile) гээд баталгаажуулалтын 3 дахь программууд ашиглах хэрэгтэй. Эсвэл бүр бат араанд нь хийнэ гэвэл Security Keys буюу USB, NFC keys ашиглаж болно. Мөн итгэмжлэгдсэн харилцагчид идэвхжүүлэх нь 2FA төхөөрөмжөө алдсан нөхцөлд дахин нэвтрэхэд туслаж, кодоор баталгаажуулалт хийж өгөх найзуудаа сонгоорой. Мөн баталгаажсан төхөөрөмжөөс зөвшөөрөл өгдөг байх нь их зөв шүү. Ер нь сошиалдаа өөрийнхөө хаягаар л нэвтэрч бай. Энэ тэнд, ажил төрөл дээрээ өөр төхөөрөмжөөс ороод хэрэггүй дээ.
3. Хувийн мэдээлэл, нууцлалын тохиргоогоо шалгаарай: Зарим хүний about дээр нь мэйл хаяг, утас, гэрийн хаяг нь хүртэл байдаг. Таны хувийн мэдээлэл заавал public байх албагүй. Миний хувьд аюулгүй байдлын мэйл, хувийн мэйл, ажлын мэйлүүдээ бүгдийг нь салгадаг. Жишээлбэл аюулгүй байдлын мэйл дээр маань банк, мэйл хаяг, сошиал, татварын бүртгэл гээд бүгд холбоотой байдаг бөгөөд тэр дугаараа паблик ашигладаггүй. Мэйлээ өөрөө л мэддэг. Элдэв бүртгэл дээр ч бичдэггүй. Эдгээр мэдээлэл ил байх нь хаягийг тань “булаахад” хангалттай их мэдээлэл болно. Хакер энэ тэр гэх сүртэй үг ч хэрэггүй.
4. Сэжигтэй холбоос, мессежээс болгоомжил: Ямар тэнэг нь танихгүй хүний илгээсэн холбоос дээр дардаг байна аа гэж гайхаж байж болох ч одоо гарч байгаа халдлагын дийлэнх нь ерөөсөө л энэ төрөл. Хэрвээ та хаягаа алдсан бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс-т шууд өргөдөл гаргаарай. “Хакердуулсан” гэдгээ тодотгох нь чухал. 2020 оны сонгуулиар фишинг хийсэн гэж нэг залууд ял оноолоо гээд мэдээ явж байгаад сүүлд харахад бүгд устчихсан байсан. Сонгуулиар намууд маш олон залуус ажлуулж фишинг хийсэн. Нэг олон улсын байгууллагын зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр тэрэнд нь өөрөө оролцож байсан хүн учиргүй аюулгүй байдал, цахим соёл яриад байхаар нь миний инээд жаахан хүрч л байлаа. За тэгээд аль аль нь л төрөл бүрийн арга ашигладаг байх дөө. Сонгууль айсуй шүү дээ нөхөд минь… Элдэв линк дээр дарчихгүйхэн шиг амьдрах л аюулгүй байдалд өлзийтэй.
Төгсгөлд нь олон нийтийн газрын үнэгүй WIFI -ийг ашиглахаас аль болох зайлсхийгээрэй.
Б.Бадамцэцэг