“Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч хүний амь нас хохироожээ.

2024-02-14 14:08
3f85f072414f3db104a474b9f47ac1f8

Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй