Хийдүүдэд X Богдын шүтээн дүрийг залах тушаал буулгажээ

2024-02-14 10:161min0
0vc0d8_427899723_775914374568596_5332044171168945172_n_x974

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тушаал буулгажээ.

Тэрбээр Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд “Богд Гэгээний өлмий бататгахын залбирал”-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.

зураг

“X Богд гэгээн бол Дэлхийн Бурхны шашинд чухал үүрэг гүйцэтгэх гэгээнтэн юм. Дэлхийн Бурхны шашны томоохон төлөөлөл яах аргагүй мөн. Богд маань монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхэд.

Удам гарлын хувьд эцэг эхийн тал хуучнаар Түшээт Ханыхан. Ээжийнх нь аав Өмнөговийн Ханбогдын хүн. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүн бүхэн дотроо Богд гэгээнээ сүсэглэн дээдэлж байгаа биз ээ” хэмээн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж асан Д.Чойжамц ярилцлагадаа дурджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй