XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хоршуулан хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.