Төрийн ордонд
09:00 цагт “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт Ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэдээс хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Баянхонгор аймгийн Загийн голын эхэнд уул уурхайн компани хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан. Таван сумын хүн малыг ундаалдаг Загийн голыг хамгаалсан иргэдэд хууль хяналтын нэр бүхий албан тушаалтнууд дарамт үзүүлж байгаа талаар МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж байна.
Нийслэлийн гаалийн газрын гадна
11:00 цагт иргэн мэдээлэл хийнэ. Гаалийн байгууллага энгийн иргэдийг чирэгдүүлж гаалийн татвар хүчээр төлүүлж буй асуудлыг мэдээлнэ.
Буудлага спортын төвд
13:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр Олимпын эрх авах тэмцээнд өрсөлдөх буудлагын тамирчдын том сорил, спортын цол зэрэг олгох тэмцээний нээлт болно.