Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын хугацаа өнөөдөр үйлчлээд дуусах гэж байна.
Маргаашаас/2024.02.01/ хуучнаараа юу тэгш сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдвэрлэхээр санал асуулга явуулж эхлээд буй.
Иргэдээс авч буй санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусах юм байна. Тэгэхээр өнөөдөр шийдвэр гарах нь. Тиймээс https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.
Нэгдүгээр сарын 29-нөөс эхлүүлсэн Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгахыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 4,577 иргэн оролцсоноос 2,594 буюу 57% нь дэмжихгүй гэжээ.