Замын хөдөлгөөнд саад учруулсан ачааны машины жолоочийг ₮160,000-аар торгожээ

2024-01-30 11:54
jx76m5_421205585_769870895166902_6121132754278160668_n_x974

Энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 загварын том оврын ачааны машины жолооч нь зөрчил гаргасан болохыг тогтоожээ.

Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашины ар талд туузан наалт, улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг зөрчсөн байна.

Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10,000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг ТЦА-наас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй