“S’Outlet-ын агуулахыг буулгаж байна. Дэлгүүрийн барилгыг ирэх сард нураана”

2024-01-26 12:382min0
v47h3p_imported_image_x974

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна.

Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд султгасан бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлжээ.

зураг

Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй.

Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөжээ.

зураг

зураг

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй