Г.Ариунбуян: Хохирсон иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна

2024-01-25 15:371min0
28e855f4bf76ccb6bc8132cc684f05fc

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга, генерал Г.Ариунбуян “Галд өртсөн “Edu Apartment”-ын 63 айлын 198 оршин суугчдын хэвийн амьдралын горим руу шилжүүлэх буюу засвар тохижилтын асуудлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) шийдвэрлэнэ.

Харин тухайн иргэдийг түр байрлуулах түрээсийн зардлыг 1.4 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. НЗДТГ-аас байр түрээслэгч компаниудтай хамтарч иргэдтэй зөвшилцөөд хаана байр түрээслэх асуудлыг шийднэ” гэж ярилаа.

Сэтгүүлчид галын үеэр шатсан автомашины хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодруулахад “Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно” гэж хариулав.