Дорнодын Хэрлэн суманд гарсан галын үеэр угаартсан алба хаагчийн биеийн байдал хэвийн болсон

2024-01-25 12:231min0
Screenshot 2024-01-25 122322

Өчигдөр 19:01 цагт Дорнод аймгийн Хэрлэн суманд 14 айлын нийтийн байр бүрэн шатаж байсныг аврах ангийнхан унтраажээ. Энэ үеэр онцгой байдлын алба хаагч угаартсан байна.

Энэ талаар Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Өчигдөр орой Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймэр дээр Гал унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагч очоод угаартсан асуудал гарсан.

Гал унтраах үйл ажиллагаанд очоод дүгнэлт хийж байж ордог. Унтраах үйл ажиллагаа руу орохоос өмнө амьсгалын бие даасан төхөөрөмжөө өмсөх үед утаа залгисан. Одоо биеийн байдал хэвийн, ажил үүргээ гүйцэтгэж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй