ӨӨРЧЛӨЛТ: Хуучин явж байсан 71 чиглэлийг эргэн сэргээлээ

2024-01-22 10:13
avtuuus_(5)-152801-1177071716

Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Ням гарагийн 23:30 цагийн үед мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Өнгөрсөн амралтын хоёр өдрийн хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлтээр ямар өөрчлөл гаргаж болох талаар судалгаа хийсний үндсэн дээр мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд иргэдээс 6,500 санал хүсэлт ирсэн.

Тус санал хүсэлтэд үндэслэн хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээж байна. Энэ нь нийт зорчилтын 35 хувийг зохицуулж иргэдэд үйлчлэгдэг чиглэл юм.

Үлдсэн гол зургаа, холын 15, үндсэн 12 чиглэлийг хэвээр үлдээсэн. Дээрх чиглэлүүдэд явах автобусны тоо хэвээрээ байгаа.

Дахин сэргээсэн хуучин 71 чиглэл:

зураг

зураг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй