1. Сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал нь ялгаатай юу? Тодорхой жишээгээр тайлбарлаж өгч болох уу?
Хариулт өгөхийн өмнө эхлээд “сэтгэл судлал” хэмээх шинжлэх ухааны салбарыг товчхон тайлбарлая.
Сэтгэл судлал бол хүний бодол болон үйлдлийг судалдаг шинжлэх ухаан. Сэтгэл судлал нь ухамсартай болон ухамсаргүй дэх бодол, мэдрэмжийг судлах замаар хүний зан төлөв, үйлдлийн цаад шалтгаан, үр дагавар зэргийг тодорхойлж сэтгэл зүйн эрүүл мэндийн олон талт судалгааг хийдэг өргөн цар хүрээнд нэг бус талбарт судалгааны чиглэлтэй шинжлэх ухааны салбар юм.
Жишээлбэл:
Харин сэтгэцийн эмгэг судлал бол:
Сэтгэцийн эмгэг судлал нь сэтгэл судлалын шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухааны хавсарсан шинжлэх ухааны салбар бөгөөд тархины үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүдсэн төрөл бүрийн сэтгэцийн өөрчлөлт, эмгэг өөрчлөлт, түүний шалтгаан, үр дагавар, оношилгоо, эмчилгээг судалдаг. Өөрөөр хэлбэл хүний тархины үйл ажиллагаа, сэтгэц болон зан үйлд тодорхой өөрчлөлт орж хүний сэтгэн бодох үйл ажиллагаа доголдох, хэвийн амьдралаа үргэлжлүүлэхэд саад бэрхшээл үүсэж өөрчлөлт орсныг хэлнэ. Ер нь бол анагаахын шинжлэх ухааны нэг салбар гэж ойлгоход гэмгүй.
Жишээлбэл:
Сэтгэл зүйн зөвлөгөө гэж чухам яг юуг хэлдэг юм бэ?
СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ бол клиникийн хувьд эрүүл (сэтгэцийн эмгэг өвчтэй бус) хэдий ч өдөр тутмын амьдралд тулгарах хүндрэл бэрхшээл, асуудал, зөн төлөвтэй холбоотой асуудлуудтай мөн түүнчлэн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө бие хүний хувьд хөгжүүлж бусадтай харилцахдаа үр дүнтэй харилцаа, холбоог бий болгохоо мэдэхгүй хүнд зориулсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээ буюу “мэргэжлийн зөвлөгөө” юм.
Сэтгэл судлаач ямар хүнтэй ажиллаж чадах вэ ? Ямар хүнтэй ажиллаж чадахгүй вэ?
Нэг үгээр хэлэхэд “асуудлаа өөрөө ухамсарлан ойлгох боломжтой, шийдвэр гаргах чадамжтай хүнд” зориулсан мэргэжлийн үйлчилгээ бөгөөд бие хүний сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, харилцааны эмгэгүүдтэй, сэтгэл зүйн гэмтэлтэй, хөнгөн түвшний сэтгэл зүйн эмгэгтэй хүнтэй ажиллаж болно. Харин сэтгэцийн эмгэгтэй, өөрөө бие даан асуудлаа шийдэх боломжгүй, чадавхгүй хүнтэй ажиллаж чадахгүй.
Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө нь “зөвлөгөө” гэх үгийг өөртөө агуулсан хэдий ч үйлчлүүлэгч хүндээ тэр даруйд нь шууд тэг ингэ гэсэн чиглэл бүхий зааварчилгаа өгч, чиглүүлдэггүй.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь ихэнхдээ өнгөрсөн үе рүү чиглэж, өнгөрсөн дэх хүндрэл бэрхшээл, сэтгэл зүйн гэмтэл, алдаатай бодол үйлдлийн одоо цаг дээрх илрэлүүдийг өөрчлөх, өнгөрсөн цагт бий болсон таагүй зуршлыг өөрчлөхөд чиглэдэг.
Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд яг юу өрнөдөг, яадаг вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө нь дараах мөчлөг, дарааллыг чухалчилвал зохилтой. Үүнд:
I үе шат: Сэтгэл зүйн зөвлөгөөний орчин нь аюулгүй, тайван, нам гүм, таныг хүндэтгэсэн, тантай нэг түвшинд харилцахуйц байх ёстой. Нэг талаас нь сэтгэл судлаачийн бие хүний онцлог, орчин нөхцөл нь ТУН ЧУХАЛ.
II үе шат: Таныг сонсох буюу ямар ч үнэлэлт, дүгнэлт, шүүмжлэл, буруутгалгүйгээр таны асуудлыг, таны түүхийг анхааралтайгаар сонсож, ойлгох, хүлээж авах үйл явц
III үе шат: Асуулт, хариулт буюу харилцан ярианд суурилж сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалт явагддаг. Танаас зөв асуултыг асууж, таныг нээж, таныг өөрөө өөрийнхөө асуудлын шийдлийг олоход чиглүүлсэн байх нь чухал. Өөрөөр хэлбэл асуулт бүр зорилготой, утга учиртай байх нь чухал. Та харилцан ярианы явцад асуудлаа, өөрийгөө өөр талаас нь ойлгож өөртөө шинэ өнцөг бий болгодог. Энэ үе шатанд сэтгэл судлаачийн ур чадвар ихээхэн чухал нөлөөтэй.
IV үе шат: Үйлдэлд чиглэсэн буюу тухайн тогтсон зан үйлдэл, зуршил, буруу алдаатай хэв маягийг өөрчлөхөд чиглэсэн дүгнэлт, зөвлөмжүүд өгөх үйл явц. Энэ нь хэт субьекьтив биш асуудалд чиглэсэн байдаг.
Харин сэтгэл судлаач хүн өөрийн бодол мэдрэмж дээр тулгуурласан зөвлөмж, зөвлөгөө, дүгнэлт, хувийн туршлагаас хандсан ямар үйлдэл хийхгүй байх ёстой.
Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс сэтгэл засал, көүчинг нь ялгаатай юу? Яг ямар ялгаатай вэ?
Тийм. Нэг талаасаа харахад бүгд л нэг төрлийн тусламж үйлчилгээ юм шиг боловч угтаа маш том ялгаатай.
СЭТГЭЛ ЗАСАЛ бол сэтгэл судлалын техникийг ашиглан сэтгэл зүйн хүчин зүйл дээр төвлөрч хүний зан үйлийг өөрчилж, хүн өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг сайн ойлгоход чиглэсэн мэргэжлийн, гүнзгий мэргэшсэн сэтгэл судлаач, засалч “ЭМЧИЛГЭЭ” хийхийг хэлнэ. Сэтгэл засал хийдэг хүнийг сэтгэл засалч гэдэг.
СЭТГЭЛ ЗАСАЛЧ /Psychotherapist/: Хэвийн бус сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, зан үйлтэй, бодлын алдаатай хүмүүстэй ажиллах тусгайлан мэргэшсэн оношлох болон харилцааны арга техникүүдэд суралцсан мэргэжилтнийг хэлнэ.
СЭТГЭЛ ЗАСЛЫГ хийх нь олон жилийн дадлага туршлага, өргөн хүрээний салбар дундын шинжлэх ухааны арвин мэдлэг, мэргэшсэн байдлыг сэтгэл засалчаас шаарддаг. Хүссэн хүн бүхэн сэтгэл засалч болдоггүй.
КӨҮЧИНГ/ Coaching / : Ирээдүй цагт чиглэсэн асуултуудын тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгч өөрөө өөрөө асуудлаа ойлгоод, өөрийнхөө асуудлын зураглалыг ухамсарлаад гарах нь көүчингийн зорилго. Түүнээс биш тэг ингэ, тэгдэг ингэдэг гэсэн зөвлөгөө көүчингэд барагтаа байхгүй. Тухайн зөвлөгчөөс илүү их сонсох чадвар, туршлага, шинжлэх ухааны салбар дундын мэдлэгийг шаарддаг.
Көүчинг хийдэг хүнийг “КӨҮЧ” гэх бөгөөд Олон Улсын Көүчингийн Холбооноос көүч хийх эрхээ авсан эрх бүхий хүнийг хэлнэ.
Жишээ нь ОУ-ын көүчингийн холбооны мэргэжлийн көүч
ХЭН сэтгэл зүйн зөвлөгөө ӨГДӨГ вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхийг ОУ-ын жишгээр бол мэргэжлийн сургууль, тусгай мэдлэг олгох сургалтыг дүүргэж кредит цагаа дүүргэсэн, практик дээр 5-аас доошгүй жил ажилласан, МА болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн өгөх эрхтэй байдаг. Харин Монголд тийм боломж ч тэр, нөхцөл ч тэр хомс ч гэлээ сүүлийн үед чадварлаг мэргэжилтэн, төвүүд бий болсоор байна.
ХЭНЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ авч болохгүй вэ ?
Энэ хамгийн чухал асуудал. Олон нийтийн цахим сүлжээнд олон дагагчтай, өөрийгөө сэтгэл судлаач гэж цоллосон, шинжлэх ухааны мэдлэгтэй эсэх нь эргэлзээтэй, наад захын ёс суртахууны боловсролгүй “СЭТГЭЛ СУДЛААЧ” нараас болгоомжил. Зүгээр л гэрээсээ, 00-ийн өрөөндөө Фейсбүүк дээр live хийж хүмүүсийн асуултад хариулдаг, хэдэн хүмүүсийн хэлсэн афоризмуудыг ашиглаж өөрийгөө сурталчилдаг, шууд нэвтрүүлгээр хүмүүст зөвлөгөө өгч дөвчигнөдөг нөхдүүд энэ салбарт мэр сэр бас бий бий. Тиймээс та зөвлөгөө авахын тухайн сэтгэл судлаачаас төгссөн сургууль, мэргэжлийн үнэмлэх болон туршлага зэргийг асууж, шаардах бүрэн эрхтэй.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд, газруудын мэдээлэл?
Эдгээр санал болгож буй төвүүдийг миний бие өөрийн өнцгөөс, мэргэжлийн болон ёс зүйн талаас нь үнэлэлт өгч санал болгож буй болно.
- Сэтгэл Судлалын Үндэсний Төв:
- Цахим хаяг: http://psychology.mn/
2. Эерэг ДАДАЛ сэтгэл зүйн төв:
- Цахим хаяг: https://www.facebook.com/PositiveDadal
4. Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн:
- Цахим хаяг: shorturl.at/brCIZ
5. Гэр бүл анхаарлын төвд
- Цахим хаяг: https://www.focusmongolia.com/
6. Амьдралын сургууль, Гэгээ аппликейнш
- Цахим хаяг: https://www.facebook.com/GegeeApp/
7. Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн:
8. Монгол Өрх сэтгэл зүйн хүрээлэн:
- Цахим хаяг: https://www.facebook.com/MUPA.MN/
9. АНА center Mongolia
- Цахим хаяг: https://www.facebook.com/AnaCenterMongolia
10. Мета сэтгэл cудлалын хүрээлэн:
11. Хөөрхөн зүрх ТББ
- Цахим хаяг: https://www.facebook.com/btifulhearts
12. Сэтгэл зүйч А.Номин
- Цахим хаяг: https://www.nomincounselling.com/
13. Сэтгэл засалч/Хипно засалч: П.Мягмаржаргал
- Цахим хаяг: https://www.myagmarjargal.com/
Сэтгэл зүйн зөвлөгөөний үнэ төлбөр?
Сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөр нь ОУ-д хамгийн багадаа 50$-оос эхэлдэг бөгөөд Европт дундаж үнэлгээ 80 евроноос эхэлдэг бол АНУ-п 65$-оос эхэлж байна. Мэдээж Европ болон АНУ, Азийн зарим улсууд нийгмийн даатгал, хүн амын эрүүл мэндийн хөгжлийн бодлогодоо сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах шийдлийг тусгасан байдаг.
Харин Монголд сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөр 30.000₮-500.000₮ хүртэл байна. Уг үнэлгээг тухайн сэтгэл судлаач, сэтгэл засалч болон төвүүд өөрсдөө тогтоож байгаа болно.
Би хэдэн удаа “Сэтгэл зүйн зөвлөгөө” авч байж асуудлаа шийдэж чадах вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө нь нэг удаагийн уулзалтаар хязгаарлагддаг мэргэжлийн үйлчилгээ биш. Дор хаяж 4–8 цаашлаад 16–24 удаагийн уулзалт шаардагддаг. Мөн нөгөөтэйгүүр сэтгэл зүйн зөвлөгөө нь сайн дурын үндсэн дээр явагддаг учир хэн нэгний өмнөөс шийдвэр гаргаж, хүчилж болохгүй.