АИ92 бензинийг долоон компанийн ШТС зарж байгааг мэдээллээ.
“Улаанбаатар хотод АИ92 бензиний хомсдол үүсээд удсан. Шунхлай, Петровис, Тэс петролиум, Содмонгол, Мон суль, Газ ойл, Синчи ойл гэсэн долоон компанийн нийт 200 орчим ШТС-д АИ92 бензин зарагдаж байгаа.
Харин Шижир ойл, Аргал ойл, Жаст ойл, М-Ойл, Ти Эм ойл, Хишиг ойл, Номин реалтор, Номин ойл, Бадрал, Хүрээ инвест, Сангийн далай холдинг, Борхуст хайрхан гэсэн компанийн ШТС-д одоогоор АИ92 бензин зарагдахгүй байгаа. Эдгээр компани нь импортын бус жижиглэнгийн зөвшөөрөлтэй.
- Шунхлай
- Петровис
- Тэс петролиум
- Содмонгол
- Мон суль
- Газ ойл
- Синчи ойл
- Зарим тохиолдолд Магнай трейд компаниудын колонкуудад АИ92 бензин хот, хөдөөгүй зарагдаж байгаа. Амралтын өдрүүдэд оочер нэмэгддэг учир эдгээр компанийн колонкуудаас бензинээ авахыг хүсье. Магнай трейд компани дизель түлш зардаг.
УУХҮЯам хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах эрхгүй. Хяналт шалгалтын тухайд ШӨХТГ-тай хамтран ажилладаг. Бензиний нөөцтэй мөртлөө зарахгүйгээр хаасан хоёр тохиолдолд торгуулийн арга хэмжээ авсан. Хэрэв энэ нь давтагдвал жилийн борлуулалтын орлогоор нь торгоно. УУХҮЯ-нд санал ирүүлбэл тусгай зөвшөөрлийг хүчин болгох зохицуулалттай. Яамны ажилтнууд ШТС-д очиж шалгаж байгаа ч шаардлага тавьж хөндлөнгөөс оролцох эрхгүй.
Бензиний нөөцийн савны ёроолд насос сорох хэмжээний бензин заавал үлдээдэг. Зарим компани үүнийг их, бага үлдээдэг. Энэ нөөцөөсөө гаргаж өгч байхад зургийг нь авсан зүйл харагдаж байсан. Үүнийг ШӨХТГ шалгаж байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний оочер дарааллыг санаатайгаар үүсгэсэн зүйл болсныг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
ОХУ-ын хориг цуцлагдвал жижиглэнгийн компаниуд түгээлт хийж эхэлнэ.
Өнөөдрөөс улс даяар АИ92 бензиний хангалт хэвийн боллоо. Нөөц бий, гэхдээ хахсан нөөц биш.
Иргэдийг оочерлох буюу саваа дүүргэх байдлаар битгий хандаач гэж уриалъя” хэмээн салбарын сайд мэдээлэв.
Шатахуун импортлогч ААН-үүд өөрсдийн мөнгөөр шатахууныг авдаг бөгөөд өргүйг тэрбээр хэллээ.